V-Premier series 2020 тэмцээнийг ивээн тэтгэгч БСБ Сервис ХХК

#VirtuallyTogether 

Монголын Хөлбөмбөгийн Холбоо /МХБХ/, Монголын Электрон Спортын Холбоо /МЕСА/-той хамтран БСБ Сервис ХХК-ийн дэмжлэгтэйгээр цахим хөлбөмбөгийн мэргэжлийн тамирчин, баг бий болгох, цахим хөлбөмбөгөөр дамжуулан хөлбөмбөгийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “V-Premier Series 2020” тэмцээний нэгдүгээр шатыг амжилттай зохион байгуулагдлаа.

БСБ Сервис компани болон Японы алдарт SONY брэнд тэмцээний ерөнхий спонсороор оролцож, тэмцээнийг зохион байгууллахад шаардлагатай Sony Bravia зурагт, PlayStation 4 зэрэг технийн хэрэгслээр дэмжлээ.

Дэлхий даяар тархсан Covid-19 вирусын нөхцөл байдлын үед спорт сонирхогч фэнүүддээ бодит тэмцээнээс ялгаагүй  хурц өрсөлдөөн өрнөх виртуал тэмцээнийг шимтэн үзэх, дуртай багаа дэмжих боломжийг олгож, элдэв эрсдэлд оролгүйгээр чөлөөт цагаа өнгөрөөхийг дэмжиж байгаадаа бид баяртай байна.  “V-Premier Series 2020” тэмцээн нь  2020 оны 6, 7 саруудад үргэлжлэн явагдах юм. 

football 2020

 

V-Premier Series 20 тэмцээн хасагдах системээр явагдан, оролцогчид home/ away системээр тоглож шилдгүүдийг тодруулсан.

 

ХУГАЦАА: 2020.5.11-5.17-н хүртэл
ОРОЛЦОГЧДЫН ТОО: МХБХ-ны гишүүн клубийн 64 тоглогч
ТОГЛОЛТЫН ТОО: 126

ЯЛАГЧ: Улаанбаатар клубын тамирчин Р.Содномрагчаа

sodnom

ДЭД БАЙР: Хад клубын тамирчин А.Дөлгөөн  

dulguun

Ташрамд дурдахад, тэмцээний ялагч Содномрагчаа нь жил бүр зохион байгуулагддаг БСБ Экспо арга хэмжээний FIFA 2018 хөл бөмбөгийн тэмцээнд оролцон шөвгийн дөрөвт шалгарч байсан юм.  

 MFF BSB

dulguun 2

MFF winners

 

ACER.pngADATA.pngAIKO.pngAPPLE.pngBRW.pngBraun.pngCandy.pngDELL.pngDelongh.pngEPSON.pngEfineide.pngElectrolux.pngFELLOWES.pngHp.pngIndesit.pngKAM.pngKYOCERA.pngKenwood.pngLG.pngLOGITECH.pngMeble_Wojcik.pngNEC.pngNikon.pngOasis.pngPROLINK.pngPanasonic.pngPhilips.pngREALM.pngSONICGEAR.pngSamsung.pngSharp.pngSony.pngSzynaka.pngTARANKO.pngToshiba.pngWilsin.pngYI_SHENG.pngzanussi.png

Мэдээ мэдээлэл авахыг хүсвэл

Өөрийн email хаягаа бүртгүүлснээр шинэ мэдээллийг хүлээн авах боломжтой болно.