ЖАРГАЛ ЭКСПЭДИШН КОМПАНИ

        Жаргал Экспэдишн ХХК нь БСБ Группын охин компани ба 2020 онд холбогдох хууль журмын дагуу үүсгэн байгуулагдсан үндэсний тур оператор компани юм. 

        Манай улсын аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн болон нөөц нь монголчууд дэлхийн түүхэнд ази-европыг хамарсан урьд байгаагүй эзэнт гүрэн байгуулсан гайхамшигт түүх, Төв Азийн өндөрлөгт хэдэн мянганыг дамжин нүүдэллэн амьдарсан нүүдэлчдийн уламжлалт биет болон биет бус соёлын өв юм. Аялал жу-улчлалын компанийн хувьд бидний гол зорилго нь гадаадын жуулчдад Монголын түүх, соёлыг сурталчлах, олон улсын жишигт нийцсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэн ажиллахаас гадна Монголыг дэлхийн аялал жуулчлалын зах зээлд өрсөлдөх чадвартай бүс нутаг болгон хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулах явдал юм. Гадаадын жуулчдад үйлчилгээ үзүүлэхээс гадна гадаадын харилцагч байгууллагуудтай байгуулсан гэрээний дагуу дотоодын аялагч, жуулчдад зориулан дэлхийн өвөрмөц улс оронд аялуулах бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгохоор төлөвлөн ажиллаж байна.

        Аялал жуулчлалын бизнес нь цэвэр экспортын орлого бүрдүүлдэг салбар ба бид өөрийн бизнесээр дамжуулан байнгын болон түр ажлын байрыг бий болгох, орон нутагт тулгуурласан аялал жуулчлалын тогтвортой хөгжлийг бий болгоход хувь нэмрээ оруулан байгальд ээлтэй аялал жуулчлалын бизнесийг амжилттай хөгжүүлэхээр чармайн ажиллаж байна. 

        Тус компани нь мэдлэгийг бий болгон инновацид суурилсан бизнесийн стратеги баримтлах ба нэг жуулчны аялах хугацааг уртасгах, зарцуулалтыг нэмэгдүүлэх, аяллын улирлын хугацааг сунгах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Бид бизнесийн салбарт амжилттай үр ашигтай ажиллахын зэрэгцээ  байгаль орчинд ээлтэй, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжсэн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага байх болно.

ACER.pngADATA.pngAIKO.pngAPPLE.pngBRW.pngBraun.pngCandy.pngDELL.pngDelongh.pngEPSON.pngEfineide.pngElectrolux.pngFELLOWES.pngHp.pngIndesit.pngKAM.pngKYOCERA.pngKenwood.pngLG.pngLOGITECH.pngMeble_Wojcik.pngNEC.pngNikon.pngOasis.pngPROLINK.pngPanasonic.pngPhilips.pngREALM.pngSONICGEAR.pngSamsung.pngSharp.pngSony.pngSzynaka.pngTARANKO.pngToshiba.pngWilsin.pngYI_SHENG.pngzanussi.png