УДИРДЛАГЫН БАГ
Ерөнхий захирал Банзарын ЖАРГАЛСАЙХАН 1996 оноос хувь нийлүүлэгч болсон бөгөөд өөрийн хүсэл мөрөөдлийн компаниа байгуулж чадсан. Тэрээр худалдаа, эдийн засгийн өргөн мэдлэг, олон жилийн туршлагатай, үлгэр жишээ удирдагч. |
![]() Санхүүгийн захирал Сүхбаатарын БАЙГАЛЬ 2001 оноос ажиллаж байгаа бөгөөд санхүүгийн өргөн мэдлэг, туршлагатай. БСБ Сервис Группын санхүүгийн найдвартай, тогтвортой байдлыг тэр л хангадаг. |
![]() Борлуулалт, Маркетингийн захирал Санжидын ЧИНБАТ 2001 оноос ажиллаж байгаа. Олон улсын худалдаа, маркетингийн өргөн мэдлэг туршлагатай. Монгол Улсын Худалдаа Үйлдвэрийн Тэргүүний ажилтан. Маркетингийн бүхий л үйл ажиллагаа, дэлхийн шилдэг брэндүүдийн менежментийг Монголд нутагшуулах ажлыг гайхалтай гардан зохион байгуулагч. |
![]() Үйл ажиллагааны захирал Цэвээндоржийн МЯДАГМАА 1995 оноос ажиллаж байгаа. Монгол Улсын Худалдаа Үйлдвэрийн Тэргүүний ажилтан тэрээр худалдаа, үйлчилгээний талаарх өргөн мэдлэг, туршлагатай бөгөөд манай салбар дэлгүүрүүдийн үйлчилгээний стандартыг өндөрт байлгаж хэрэглэгчдийг сэтгэл хангалуун үйлчлүүлэх боломжийг найдвартай бүрдүүлж байна. |
![]() Үйлчилгээ хангамжийн захирал Бадарчийн ДАШЦЭРЭН 1992 оноос эхлэн ажилласан БСБ-гийн ууган ажилтнуудын нэг. Компьютерийн технологи, худалдааны үйлчилгээний байгууллагын дотоод зохион байгуулалтыг хамгийн сайн мэдэх ба олон жилийн туршлага, үлгэр дуурайллаар манлайлж байгаа. |
![]() Бизнес хөгжлийн захирал Шегебайн САБИТ 2005 оноос ажиллаж байгаа. Банк, санхүү, эдийн засгийн өргөн мэдлэгтэй тэрээр компанийн бизнесийг өргөжүүлэх, шинэ бизнесийн судалгаа, шинжилгээний ажилд онцгой анхааран ажилладаг. |