АМЖИЛТЫН ТОВЧООН
1991 он |
БСБ Сервис ХХК 1991 оны 10-р сарн 05-нд анх үүсгэсэн байгуулагдаж Банк Санхүү Бүртгэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхлэв. |
1995 он |
Анхны электрон барааны Элба Төв дэлгүүрийг Баруун 4-н замд нээв. Төв оффисийн барилга ашиглалтанд оров. |
1996 он |
Тайваны ACER брэндийн албан ёсны төлөөлөгч болсон. |
1997 он |
Электрон барааны Элба-Өнөр, Элба Мебель дэлгүүр байгуулагдав. |
1998 он |
Акира брэндийн Монголд дахь төлөөлөгч болов. Монголын хамгийн анхны компьютерийн БСБ Компьютерс дэлгүүрийг нээв. |
2000 он |
Гадаадын хөрөнгө оруулалттайгаар Грэйп Сити Монгол ХХК-ийг хөрөнгө оруулан үүсгэн байгуулав. |
2001 он |
Сансрын холбооны Инкомнет ХХК-ийг үүсгэн байгуулав. |
2002 он |
Эрдэнэт хотод Элба Эрдэнэт дэлгүүрийг шинээр байгуулав. |
2003 он |
Хөдөө орон нутгаар худалдаа хийдэг Зээлийн борлуулалтын албатай болсноор бүхий л аймгуудад хүрч ажиллаж эхлэв. |
2004 он |
Элба Мишээл тавилгын дэлгүүр нээгдэв. |
2006 он |
Сингапур улсад төлөөлөгчийн газартай болов. |
2007 он |
Солонгосын SAMSUNG, Японы KYOCERA, Германы DICOTA брэндийн албан ёсны дистрибьютер болов. Польшийн Black Red White (BRW) тавилгын брэндийн Монгол дахь цорын ганц онцгой эрхт дистрибьютер болов. |
2008 он |
Нийт 3,500 м2 талбайг хамарсан Монголын хамгийн том электрон бараа, компьютер, тавилгын БСБ Мегастор дэлгүүр 9-р сарын 28-нд ашиглалтанд оров. Шведийн ELECTROLUX, Италийн INDESIT, Испанийн FAGOR брэндүүдийн албан ёсны онцгой эрхт дистрибьютер болов. |
2009 он |
Монголд анх удаа BSB EXPO-2009 олон улсын электрон бараа, компьютерийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж уламжлал болгон явуулж байхаар болов. |
2010 он |
Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт электрон бараа, компьютер, гэрийн тавилгын БСБ 100 айл Суперстор дэлгүүрийг шинээр нээв. |
2011 он |
Дархан хотын хамгийн том электрон бараа, компьютер, тавилгын БСБ Дархан Суперстор дэлгүүрийг шинээр нээв. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт электрон бараа, компьютер, тавилгын БСБ Таван Шар Суперстор дэлгүүүрийг шинээр нээв. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт электрон бараа, компьютер, тавилгын БСБ Аманхуур Мегастор дэлгүүрийг шинээр нээв. Энэ БСБ Мегастор дэлгүүрийн дараах Монголын хоёр дах том их дэлгүүр болов. Эрдэнэт хотод гэрийн болон албан тасалгааны тавилгын БСБ Эрдэнэт Мебель дэлгүүрийг шинээр нээв. Японы TOSHIBA, NEC болон Америкийн DELL компьютерийн брэндийн дистрибьютер болов. |
2012 он |
Гэрийн тавилгын БСБ Мишээл дэлгүүрийг шинээр нээв. Голландын PHILIPS, Солонгосы LG, Италийн DE’LONGHI, Английн KENWOOD болон Японы SONY брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр тус тус сонгогдон хамтран ажиллах гэрээ байгуулав. Монголын хамгийн том электрон бараа, компьютер, тавилгын интернэт-дэлгүүр болох www.bsb.mn -ийг ашиглалтанд оруулав. |
2013 он |
Монгол Улсын ТОП импортлогч болов. МУ-ын ТОП-150 ААН-ийн 22 дахь байранд оров. Америкийн APPLE брэндийг худалдаалах эрхтэй болж, БСБ Мегастор дэлгүүрт анхны APPLE брэндийн буланг шинээр нээн ажиллуулж эхлэв. |
2014 он |
Японы SHARP брэндийн албан ёсны дистрибьютер болов. Японы PANASONIC брэндийн албан ёсны онцгой эрхтэй дисртибьютер болов. |
2015 он |
Монголын Хамгийн том Электрон бараа, Компьютер, Гэрийн болон Оффисын тавилгын 9 давхар БСБ Мегамолл Их Дэлгүүрийг Нийслэлийн Хан-Уул дүүрэгт нээв. |
2016 он |
2016 он Европын алдарт Hotpoint-Ariston брэнд Монгол дахь албан ёсны борлуулагчаар БСБ Сервис ХХК-г сонголоо. |