БСБ Сервис ХХК-ийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан Монгол Улсын Худалдааны гавьят ажилтан цолоор шагнагдлаа.
- Нэмэлт мэдээлэл
- Нийтлэгдсэн 28 September 2020
Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, баялаг бүтээгчдийн төлөөлөлд төрийн дээд одон, медаль гардууллаа.
“…Үндэсний үйлдвэрлэлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, чөлөөт зах зээлийг дэмжих, Монгол Улсын эдийн засаг, уул уурхай, хүнс, худалдаа, аж үйлдвэр, агаарын тээврийн салбарыг шинэ түвшинд гаргах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй” аж ахуйн нэгжүүдийг онцолж
“БСБ Сервис” ХХК-ийн ерөнхий захирал Банзарын Жаргалсайханыг Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан цолоор шагналаа.
"...БСБ компанийн үйл ажиллагаа жил ирэх тутамд өсөн дэвжиж, өргөжсөөр байгаа нь эрхэм хэрэглэгч та бүхний бидэнд өгсөн итгэл, чанартай бараа, бүтээгдэхүүн болон сэтгэлд хүрсэн үйлчилгээнд оршдог гэдэгт итгэж байна".
БСБ Мегастор шинэчлэгдэж, үүд хаалгаа нээлээ!
- Нэмэлт мэдээлэл
- Нийтлэгдсэн 25 September 2020
3,4-р хороололд байрлах нийт 2,500 м2 талбайг хамарсан Монголын хамгийн том электрон бараа, компьютерын БСБ Мегастор дэлгүүрийг анх 2007 оны 9-р сард ашиглалтад оруулж байсан билээ. Тухайн үедээ хамгийн томд тооцогдох электрон бараа, компьютерын их дэлгүүр мөн оны шилдэг барилгын шагнал авч байсан түүхтэй БСБ Мегастор дэлгүүр маань өдгөө 13 нас хүрч та бүхэндээ үүд хаалгаа дахин шинэчлэгдэн нээж байгааг дуулгахад таатай байна.
БСБ-н хамт олон шинэчлэгдэн нээгдсэн электрон барааны их дэлгүүрийн нээлтийн үйл ажиллагаа уртын дуу, морин хуурын эгшгээр эхлэллээ.
Тус ёслолын нээлтийн улаан туузыг БСБ группийн ерөнхий захирал Б. ЖАРГАЛСАЙХАН, борлуулалт, маркетингийн газрын захирал С. ЧИНБАТ, үйлчилгээ хангамжийн газрын захирал Б. ДАШЦЭРЭН нар хайчилж нээлтийн араг хэмжээг эхлүүлсэн юм.
БСБ Мегасторих дэлгүүр нь хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн Ази, Европын 30 орчим брэндүүдийн хамгийн сүүлийн үеийн техник технологийн шийдэл, чанарын үзүүлэлтээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гэр ахуйн бүх төрлийн электрон бараа, компьютер, дагалдах хэрэгслүүдийг хаа ч байхгүй хамгийн өргөн сонголттойгоор худалдан авах боломжийг бүрдүүлсэн юм. Мөн тус дэлгүүр маань Баянгол дүүргийн өнгө үзэмжийг нэмэх бүтээн байгуулалт болж чадсанд бид баяртай байна.
Манай компанийн үйл ажиллагаа жил ирэх тутамд өсөн дэвжиж, өргөжсөөр байгаа нь эрхэм хэрэглэгч та бүхний бидэнд өгсөн итгэл, чанартай бараа, бүтээгдэхүүн болон сэтгэлд хүрсэн үйлчилгээнд оршдог гэдэгт итгэж байна.
Бусад мэдээллүүд...
- БСБ-д намрын хамгийн том урамшуулалт худалдаа болох MEGASALE эхэллээ.
- Өсөн нэмэгдэх бэлэгтэй Өрнөн дэлгэрэх Наадам БСБ-д эхэллээ!
- V-Premier series 2020 тэмцээнийг ивээн тэтгэгч БСБ Сервис ХХК
- БСБ Бонус карт шинэчлэгдэж илүү хялбар боллоо.
- БСБ-д Сар шинийн худалдаа эхэллээ!
- Шинэ жилийн мэндчилгээ
- БСБ СЕРВИС КОМПАНИ 79-Р СУРГУУЛИЙН БАГТ АМЖИЛТ ХҮСЛЭЭ.
- БСБ-д энэ намарын хамгийн том электрон бараа, компьютер, гэрийн тавилгын MEGASALE урамшуулалт худалдаа эхэллээ.
- БСБ Өмнөговь дэлгүүр үүд хаалгаа нээлээ.
- БСБ Финанс банк бус санхүүгийн байгууллага шинэ салбараа нээлээ.