БАТАЛГААТ ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ

Service center 2 800x533ОЛОН ЖИЛИЙН ТУРШЛАГА! 

Тус компанийн импортлон борлуулж буй бараа бүтээгдэхүүнүүд олон улсын чанарын стандартад нийцсэн хэрэглэгч та бүхний хэрэгцээ шаардлагыг бүрэн хангана гэдэгт бид итгэлтэй байна.

Манай компанийн баталгаат засварын төв нь 23 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд  мэргэжлийн инженер, техникчид бараа бүтээгдэхүүнийг засаж, зөвлөлгөө өгч ажиллаж байна.

Та худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ хэрэглэхийн өмнө ашиглалтын заавар, баталгаат үйлчилгээний карттай заавал танилцана уу. Хэрвээ ашиглалтын заавар ойлгомжгүй мөн нэмэлт мэдээлэл авах шаардлагатай бол бараа  худалдан авсан салбар дэлгүүрээс ашиглалтын монгол заавар болон баталгаат засварын газраас ашиглалтын зөвлөлгөө авна уу.

Баталгаат засварын журам

“Баталгаат засвар” гэж баталгаат хугацаанд баталгааны нөхцлийг хангасан бараанд үнэ төлбөргүй засвар үйлчилгээ хийхийг хэлнэ.

Бараа нь доорх шаардлагыг хангасан байна: 

  • БСБ Компанийн салбар дэлгүүрүүдээр борлуулагдсан байх,
  • Барааны лац хөндөөгүй байх,
  • Санах ой бүхий бараанд хадгалсан хэрэглэгчийн хувийн мэдээллээ хуулж авсан байх,

 Ашиглалтын хугацаанд элэгдэлд ордог, солих шаардлагатай эд анги болон дагалдах хэрэгсэлд баталгаа олгохгүй.Үүнд: 

  • Залгуур, адаптер, цахилгааны утас, батарей, холбогч кабель, гэрэл чийдэн
  • Зурагтын удирдлага, хөл, тогтоогч
  • Хөргөгчийн сав, шургуулга, тавиур, мөсгаргагч
  • Угаалгын машины усны хоолойугаалгын бодис хийх савхаалганы бариул, товчлууртүгжээ
  • Хоолны комбайнмахны машинхолигчийн хутгажийрэг, тагсавтовчлууртүгжээ, хуванцар араа, эд анги
  • Тоос сорогчийн хоолойхошуусойзгартовчлуур, уут болон уут тогтоогч
  • Кофе машины цоргоус болон сүүний савтовчлуур
  • Богино долгионы зуухны тавагтовчлуур, түгжээ
  • Плитка, шарах шүүгээний тохируулга, хаалганы бариул, тавиур
  • Бүх төрлийн шүүлтүүр (тоос сорогч, агаар цэвэршүүлэгч, холигч, кофе машины г.м)

 Дараах хүчин зүйлээс шалтгаалан үүссэн эвдрэл гэмтэл болон хэрэглээний явцад үүссэн сэв зураас баталгаат үйлчилгээнд хамаарахгүй. Үүнд

  • Монгол улсын цахилгаан сүлжээний стандартад (220В, 50Гц) тохироогүй, их бага хүчдэлд холбосон буюу стандартын бус холболт, цахилгааны хэлбэлзлээс үүссэн,
  • Хугацаат арчилгаа, цэвэрлэгээ хийгдээгүйгээс үүссэн,
  • Буруу хэрэглээ буюу ашиглалтын зааврыг зөрчсөн, суурилуулалт, холболтыг буруу хийснээс үүссэн, 
  • Тоос шороо, шингэн зүйл оруулсан, хэт өндөр болон нам температур, ус чийг ихтэй, химийн урвал явагдах орчинд ашигласан буюу хадгалсан,
  • Гэрийн тэжээвэр амьтан, хорхой шавьжны нөлөөнөөс үүссэн,
  • Бараанд байрлуулсан лацыг гэмтээсэн, барааны моделийн дугаар, загварын нэр, үйлдвэрийн код, серийн дугаарыг зассан, арилгасан,
  • Өөр засварын газар, хувь хүнээр задлуулсан, засварлуулах гэж оролдсон,
  • Тохирохгүй нэмэлт эд анги, залгуур, адаптер, батарей гэх мэт ашигласан,
  • Барааг унагасан, тээвэрлэлт, зөөврийн технологийн горимыг зөрчсөн,
  • Хувь хүний хэрэгцээнд зориулсан барааг байгууллага, үйлдвэрлэл үйлчилгээнд зориулалтын бусаар ашигласнаас үүссэн.

Баталгаат засвар

Электрон барааны баталгаат засварын газар:

Хаяг байршил Холбоо барих Цагийн хуваарь
5-shar
Электрон барааны баталгаат засвар:
 
Утас: 7509-1001
И-мэйл:  Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
.
 
Даваа-Баасан:10:30-19:00
Бямба:10.30-16.00
Ням: Амарна
 
Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, Шинэ хотхон буюу Таван шарын автобусны буудлын замын ард талд

 Компьютерийн баталгаат засварын газар:

Хаяг байршил Холбоо барих
Цагийн хуваарь
 
megamall
Компьютерийн баталгаат засвар:
 
Утас: 7505-0110
И-мэйл:  Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
 
...................................
Даваа-Баасан: 10.30-19.00
Бямба,Ням: Амарна
................................
 
Хан-Уул дүүрэг, 19-н автобусны буудлын урд
ACER.pngADATA.pngAIKO.pngAPPLE.pngBRW.pngBraun.pngCandy.pngDELL.pngDelongh.pngEPSON.pngEfineide.pngElectrolux.pngFELLOWES.pngHp.pngIndesit.pngKAM.pngKYOCERA.pngKenwood.pngLG.pngLOGITECH.pngMeble_Wojcik.pngNEC.pngNikon.pngOasis.pngPROLINK.pngPanasonic.pngPhilips.pngREALM.pngSONICGEAR.pngSamsung.pngSharp.pngSony.pngSzynaka.pngTARANKO.pngToshiba.pngWilsin.pngYI_SHENG.pngzanussi.png

Мэдээ мэдээлэл авахыг хүсвэл

Өөрийн email хаягаа бүртгүүлснээр шинэ мэдээллийг хүлээн авах боломжтой болно.